A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 187

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Иргэний нисэхийн багц дүрэм болох "Монгол Улсад агаарын хөлгийг бүртгэх дүрэм"-ийг нэгдүгээр, "Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох дүрэм"-ийг хоёрдугаар, "Агаарын хөлөг, түүний эд ангиудын үйлчилгээ засварын газар, нисэхийн үйлчилгээний байгууллагад үзлэг, шалгалт хийх, тэдгээрт нэвтрэх дүрэм"-ийг гуравдугаар, "Нисэхийн салбарт гэрээгээр ажил гүйцэтгүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагатай хамтран ажиллах, агаарын хөлгийн үзлэг, шалгалт хийх эрх олгох дүрэм"-ийг дөрөвдүгээр, "Монгол Улсын хилээр агаарын хөлөг нэвтрэх, аэродромд буух, хөөрөх, Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх, нислэгийн хөдөлгөөн удирдах дүрэм"-ийг тавдугаар, "Агаарын хөлгийг зорчигч, тээш, ачаа тээвэрлэх болон бусад зориулалтаар ашиглах дүрэм"-ийг зургаадугаар, "Иргэний нисэхэд навигацийн хэрэгслийг ашиглах явцад гарч болох сөрөг нөлөөг багасгах, агаарын хөлөгт аюул учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тоног төхөөрөмж, гэрэл дохиог суурилуулах, ашиглах дүрэм"-ийг долоодугаар, "Агаарын навигацийн аюулгүй ажиллагаа, үр өгөөж, зохицуулалтыг хангах, агаарын хөлөг болон зорчигч, эд зүйлсийн аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх дүрэм"-ийг наймдугаар, "Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах байгууллагыг гэрчилгээжүүлэх дүрэм"-ийг есдүгээр, "Агаарын хөлөгтэй харилцах холбоо, дохиог ашиглах дүрэм"-ийг аравдугаар, "Монгол Улсын агаарын зайн хориотой бүсэд нислэг үйлдэх дүрэм"-ийг арваннэгдүгээр, "Иргэний нисэхийн холбогдолтой бүх төрлийн гэрчилгээ, үнэмлэх болон бусад баримт бичгийн загварыг тодорхойлох, тэдгээрийг олгох, үйлчлэлийг нь түр зогсоох, хураах, хадгалах дүрэм"-ийг арванхоёрдугаар, "Нислэг, түүний үйл ажиллагаанд оролцогч ажилтнуудын ажлын цагийг хуваарилах дүрэм"-ийг арвангуравдугаар, "Иргэний нисэхийн төлбөртэй үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээ, үйлчилгээний орлогыг зарцуулах журмыг тогтоох журам"-ийг арвандөрөвдүгээр, "Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлөгт дуу чимээний хязгаарлалт тогтоох дүрэм"-ийг арвантавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэний нисэхийн багц дүрмийг мөрдөж хэрэгжүүлэн, дүрмийн хэрэгжилтэд үнэлгээ, шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар /Л.Бямбасүрэн/, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс /Д.Мягмарсүрэн/-т тус тус даалгасугай.

3.Иргэний нисэхийн багц дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан дараах тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. Үүнд:

- Дэд бүтцийн сайдын 2002 оны "Дүрэм батлах тухай" 261 дүгээр тушаалын 6 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-108 "Агаарын тээвэрлэгчийн аюулгүй байдлын хөтөлбөр", Дэд бүтцийн сайдын 2002 оны "Дүрэм батлах тухай" 353 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-109 "Ачаа тээвэр зуучлагчийн аюулгүй байдлын хөтөлбөр", Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны "Дүрэм батлах тухай" 77 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан ИНД-12 "Осол, зөрчлийн талаар мэдээлэх", Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны "Дүрэм батлах дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 78 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ИНД-139 "Аэродромын гэрчилгээжүүлэлт, үйл ажиллагаа", Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны "Дүрэм батлах тухай" 111 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-21 "Бүтээгдэхүүн болон эд ангийн гэрчилгээжүүлэлт", 3 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-43 "Техник үйлчилгээний ерөнхий дүрэм", 4 дүгээр хавсралтаар батлагдсан ИНД-61 "Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл", 5 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-63 "Нисгэгчээс бусад нисгэх багийн гишүүдийн үнэмлэх, зэрэглэл", 7 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-66 "Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл", 8 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-71 "Агаарын зайг тогтоох", 12 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-141 "Иргэний нисэхийн сургалтын байгууллага, гэрчилгээжүүлэлт", 13 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-145 "Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт";

- Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны "Дүрэм батлах тухай" 160 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-39 "Нислэгт тэнцэх чадварын удирдамж", 3 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-47 "Агаарын хөлгийн бүртгэл, таних тэмдэг", 4 дүгээр хавсралтаар батлагдсан ИНД-67 "Иргэний нисэхийн эрүүл мэндийн стандарт, гэрчилгээ", 5 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-73 "Тусгай зориулалтаар ашиглах агаарын зай", 6 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-77 "Нам өндрийн нислэгт саад учруулах барилга, байгууламж болон үйл ажиллагаа", 7 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-92 "Аюултай ачаа тээвэрлэх", 8 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-95 "Хэрэглэлийн нислэгийн журмаар буултын ойртолт үйлдэх ба сансрын навигаци ашиглах", 9 дүгээр хавсралтаар батлагдсан ИНД-101 "Хүнгүй нисдэг төхөөрөмж болон автожир", 10 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-103 "Хэт хөнгөн агаарын хөлөг-үйл ажиллагаа", 11 дүгээр хавсралтаар батлагдсан ИНД-104 "Планер-үйл ажиллагаа", 12 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-105 "Шүхрийн үйл ажиллагаа", 13 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-106 "Дельтапланы үйл ажиллагаа", 15 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-129 "Гадаадын агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх", 20 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-149 "Нисэх клуб, гэрчилгээжүүлэлт", 21 дүгээр хавсралтаар батлагдсан ИНД-157 "Аэродром байгуулах, өөрчлөх, ашиглалтаас хасах", 25 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-337 "Ачаа тээвэр зуучлалын байгууллага, гэрчилгээжүүлэлт";

- Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 211 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ИНД-26 "Нислэгт тэнцэх чадварын нэмэлт, шаардлагууд", 2 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-140 "Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт", 3 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-148 "Агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн, эд анги үйлдвэрлэгч байгууллага, гэрчилгээжүүлэлт";

- Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны "Дүрэм батлах тухай" 348 дугаар тушаалаар батлагдсан ИНД-65 "Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл";

- Зам, тээврийн сайдын 2015 оны 320 дугаар тушаалаар батлагдсан ИНД-341 "Иргэний нисэхийн төлбөртэй үйлчилгээний төрөл, хураамжийн хэмжээг тогтоох" тухай тушаал.

САЙД Б. ЭНХ-АМГАЛАН