A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 35

Сангийн далай

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан "Аргачлал батлах тухай" 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1. Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифийг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан нэгж тарифийг үндэслэн хог хаягдлын үйлчилгээний төлбөр хураамжийг өрх, албан байгууллагаас бүрдүүлэх ажлыг чанартай зохион байгуулж орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг Байгаль орчны улсын байцаагч, татварын улсын байцаагч нарт үүрэг болгосугай.

ДАРГА Н.ЧУЛУУН