A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 11/02

Дорноговь аймаг, Сайншанд сум

ЖУРАМ, НЭГЖ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.1.4, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.4 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192/ А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1."Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, Энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тариф"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2."Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах булшлах журам"-ыг аймгийн хэмжээнд мөрдүүлэх ажлыг зохион байгуулан хэрэгжүүлэх, "Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, Энгийн хог хаягдлыг булшлах" зардлыг хог хаягдлын үйлчилгээний орлогоос санхүүжүүлэхийг аймгийн Засаг дарга /Т.Энхтүвшин/, сумдын Засаг дарга нарт даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Н.Хонгорзул/, Дэд бүтэц, байгаль орчин, хөдөөгийн бодлогын хорооны ахлагч /С.Одбаяр/ нарт үүрэг болгосугай.

ДАРГА С.ТҮМЭНБАЯР