- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙСЛЭЛД 2019 ОНД ИРГЭНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН НИЙТ ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ, ЗОРИУЛАЛТЫГ ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 264
Улаанбаатар хот
НИЙСЛЭЛД 2019 ОНД ИРГЭНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН НИЙТ ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ, ЗОРИУЛАЛТЫГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн "Нийслэлд 2019 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт"-ыг хавсралт ёсоор тогтоосугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН
Текст томруулах
A
A
A