A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 264

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛД 2019 ОНД ИРГЭНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН НИЙТ ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ, ЗОРИУЛАЛТЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн "Нийслэлд 2019 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт"-ыг хавсралт ёсоор тогтоосугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН