Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрэм)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр                                                                                                                                                                                                                Улаанбаатар  хот                                                                                              

Дугаар 243

        ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Цөмийн энергийн тухай хуулийн 9.1.4, 39.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1. “Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангуулах чиг үүрэг бүхий холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагад тус тус үүрэг болгосугай.

3. Дүрмийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжав нарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан БНМАУ-ын Улсын ариун цэврийн ерөнхий байцаагчийн 1989 онд баталсан “Цацраг идэвхт бодис тээвэрлэх аюулгүйн дүрэм”-ийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжавд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                          У.ХҮРЭЛСҮХ        

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                          Л.ОЮУН-ЭРДЭНЭ