Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТАРСАН КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 261

МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТАРСАН КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх Монголын талын 49 (дөчин есөн) хувийн оролцоотой “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Япон Улсын “Жапан эйрпорт менежмент” компанитай хамтран байгуулсугай.

2.“Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай зөвшөөрөл олгоход дэмжлэг үзүүлж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Иргэний нисэхийн ерөнхий газар (Л.Бямбасүрэн), Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД     У.ХҮРЭЛСҮХ

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД      Б.ЭНХ-АМГАЛАН