A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 248

Улаанбаатар хот

УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ТӨЛБӨРИЙН ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ

Усан замын тээврийн тухай хуулийн 5.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төлбөрийн жишиг"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Усан замын тээврийн шинэ хэрэгслийг эхний 2 жилд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн тооллогод хамруулж байхаар тогтсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН