Хэвлэх DOC Татаж авах
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (М.Ханддорж, Г.Чагдаржав, Д.Жигжид)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 265                                                               

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, хошой чин ван Мижиддоржийн Ханддорж, Түр Засгийн газрын Ерөнхийлөн Захиран шийтгэх газрын дарга, Монгол Улсын Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны Тэргүүн сайд, Түшээт хан аймгийн Түшээт засаг хошой чин ван Гадинбалын Чагдаржав нарын мэндэлсний 150 жилийн ой, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, кино найруулагч Дэжидийн Жигжидийн мэндэлсний 100 жилийн ойг 2019 онд тус тус тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

2.М.Хандорж, Г.Чагдаржав, Д.Жигжид нарын мэндэлсний ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөөг батлан, 2019 оны батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                         У.ХҮРЭЛСҮХ        

Гадаад харилцааны сайд                                                              Д.ЦОГТБААТАР

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                                      Ё.БААТАРБИЛЭГ