A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Иргэн, цэргийн бэлтгэл үүрэгтнийг орон нутгийн хамгаалалтын болон цэргийн сургалт, цэргийн дайчилгаатай сургуульд оролцох хугацааны цалин хөлсний дундаж хэмжээг тогтоох, түүнийг олгох журам)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 246

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Цэргийн албаны тухай хуулийн 33.12, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн 11.10-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Иргэн, цэргийн бэлтгэл үүрэгтнийг орон нутгийн хамгаалалтын болон цэргийн сургалт, цэргийн дайчилгаатай сургуульд оролцох хугацааны цалин хөлсний дундаж хэмжээг тогтоох, түүнийг олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дайчилгааны тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 200 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД