Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ(Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 245                                                                       

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 121 дүгээр тогтоолын хавсралтын “Долоо” дахь хэсгийн “а”-д “66.Алтны бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр.” гэсэн заалт нэмсүгэй.

2.Алтны бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2019 оны 7 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                      У.ХҮРЭЛСҮХ        

Байгаль орчин, аялал

жуулчлалын сайд                                                                        Н.ЦЭРЭНБАТ