Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийн жагсаалт)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 247   

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.19, 38.2-т  заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай. 

2.Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдсүгэй. 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                      У.ХҮРЭЛСҮХ        

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                                   Ё.БААТАРБИЛЭГ