A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийн жагсаалт)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 247

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.19, 38.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ