Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ  (Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 258

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын 1 дэх хэсгийн 721 дэх заалтын “Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх” гэсэн баганын “Шаардлагагүй” гэснийг “Судлан шийдвэрлэх” гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            У.ХҮРЭЛСҮХ        

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                          Л.ОЮУН-ЭРДЭНЭ