- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ГТЕГ-ын 2016-06-21-ний А/236-р тушаалаар хүчингүй болсон/
/ГТЕГ-ын 2016-06-21-ний А/236-р тушаалаар хүчингүй болсон/
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам/
2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 638
Дугаар 638
Гаалийн тухай хуулийн 25.1, 232.2, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь: |
1.“Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай. |
2.Гаалийн бүрдүүлэлтийг дор дурдсан хугацаанд хийж байхаар тогтоосугай: |
2.1.хилийн боомтод ажиллаж буй гаалийн байгууллага Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасан хугацаанд; |
2.2.олон улсын нисэх буудалд ажиллаж байгаа гаалийн байгууллага тухайн хилийн боомтын ажиллах цагийн хуваарийн дагуу; |
2.3.гүний гаалийн байгууллага ажлын өдрүүдэд ажлын цагт; |
2.4.төмөр замын дагуу байрлах гүний гаалийн байгууллага энэ тушаалын 2.3-т заасан хугацаанаас гадна нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдрүүдэд 9:00-13:00, 14:00-18:00 цагуудын хооронд. |
3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс /Д.Баасан/-т үүрэг болгосугай. |
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 817 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. |
5. Энэ тушаалыг 2011 оны 01 дугаар сарын01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. |
ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ
Текст томруулах
A
A
A
Сонсох:
Таны санал хүсэлт