A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 67

Төрийн ордон,Улаанбаатар хот

Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Авлигын эсрэг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ"-г 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Авлигатай тэмцэх газрын орон тооны дээд хязгаарыг 252 албан хаагч байхаар тогтоосугай.

/Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Авлигатай тэмцэх газрын холбогдох төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 84 дүгээр тогтоол, "Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тогтоолыг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР