A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ

БАЯНМӨНХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 02

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолын талаар иргэд, олон нийт, аж ахуй нэгж, байгууллагуудад сурталчилан таниулах, хураамжийг төвлөрүүлэн, Хог хаягдлын тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг сум, багийн Засаг дарга, татварын улсын байцаагч нарт үүрэг болгосугай,

3.Айл өрх, байгууллага, аж ахуй нэгж иргэдээс хураан авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлөлт, төвлөрүүлэлтэд дэмжлэг үзүүлэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахыг сумын Засаг дарга М.Цэнгэлд хариуцуулсугай.

ДАРГА Б.АЛТАНТУЯА

ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯНМӨНХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 8

Улаан эрэг

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨР ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2/д/ дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэг , Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Долоодугаар хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Баянмөнх сумын нутаг дэвсгэрт мөрдөх "Хог хаягдал, үйлчилгээний төлбөр хураамж"-ийг 1-р хавсралтаар баталсугай .

2.Хог хаягдал үйлчилгээний төлбөрийн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, хуульд заасан үйл ажиллагаанд зарцуулж, хог хаягдлын менежментийг сайжруулан, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Золжаргал)-д, Татварын орлого төвлөрүүлэлтэнд хяналт тавин ажиллаж, тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг татварын улсын байцаагч (Д.Ганцэцэг)-д даалгасугай .

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг төсөв санхүү, хөрөнгө оруулалтын бодлогын хороо ( Л.Баянмөнх ), шийдвэрийг иргэд, олон нийтэд сурталчилан танилцуулахыг Байгаль орчны байцаагч М.Санчирхүү, багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай .

4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хог хаягдлын хураамжийн хэмжээг тогтоох тухай " 2019 оны 06 дугаар сарын 19 –ны өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай .

ДАРГА Ж.МӨНХЖАРГАЛ