A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумдын төвд нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр оюутан, сурагчийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах журам/
Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 11/03

Дорноговь аймаг, Сайншанд сум

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, Авто тээврийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.5, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.4, 58.2.11 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1."Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумдын төвд нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр оюутан, сурагчийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын дагуу нийтийн тээврээр хөнгөлөлттэй нөхцөлөөр оюутан, сурагчийг зорчуулах үйл ажиллагааг зохион байгуулж, нөхөн олговорт шаардагдах санхүүжилтийг жил бүрийн орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлэхийг аймгийн Засаг дарга /Т.Энхтүвшин/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Н.Хонгорзул/ , Дэд бүтэц, байгаль орчин, хөдөөгийн бодлогын хорооны ахлагч /С.Одбаяр/ нарт даалгасугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 10/29 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.ТҮМЭНБАЯР