Хэвлэх DOC Татаж авах
САЙНЦАГААН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ  ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ДУНДГОВЬ АЙМАГ

САЙНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр                                                         Дугаар 02                                                                        Мандалговь

 

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.2-ын “д” дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь :

1.Тус сумын нутаг дэвсгэрт энгийн хог хаягдлын хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралт ёсоор баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхүүдэд дагаж мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (Р.Мөнхтогтох), Хот тохижуулах газрын дарга (Д.Мөнхцоож) нарт тус тус даалгасугай.

3.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сумын татварын орлогод төвлөрүүлэн, үр дүнг хагас, бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж байхыг сумын Засаг дарга (Р.Мөнхтогтох)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Сайнцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлснээр дагаж мөрдсүгэй.

 

 

ДАРГА                                   Б.ӨЛЗИЙБАЯР