A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ

БАЯН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 6/4

Долоошарзаг

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГГООХ нь:

1.Баян-Овоо сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан худалдаа бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бус үйлдвэрийн зориулалтаар " Газрын үнэлгээ, төлбөрийн бүсчлэл тус бүрээр тогтоосон газрын төлбөрийн итгэлцүүр, хувь хэмжээ"-г нэгдүгээр хавсралтаар, "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн зураг, хил зааг"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх газрын төлбөр ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Газрын даамал /Л.Буд/, сумын Засаг дарга /О.Мандахбаяр/ нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 5/7 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Ц.ЭНХ-АМГАЛАН

ӨМНӨГОВЬ АЙМАГ БАЯН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 7/6

Баян-Овоо сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 4/6 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 6/4 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Х.БАТЧИМЭГ