Хэвлэх DOC Татаж авах
ХУРДНЫ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 282

ХУРДНЫ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Авто замын тухай хуулийн 30.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Улаанбаатар-Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудал чиглэлийн хурдны авто зам ашигласны төлбөрийн хэмжээ”-г хавсралт ёсоор тогтоосугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                    У.ХҮРЭЛСҮХ

Зам, тээврийн хөгжлийн сайд                                                  Б.ЭНХ-АМГАЛАН