A

A

A

Бүлэг: 1979

 МОНГОЛ УЛСЫН ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР,  ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА НАРЫН ХАМТАРСАН 2016 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДРИЙН 02/24 ДҮГЭЭР ТУШААЛААР ХҮЧИНГҮЙ БОЛСОН.

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ЦЭРГИЙГ УДИРДАХ ГАЗАР, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2001 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр                                                               Дугаар 599/583                                                                                                           Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

          Монгол Улсын хилийн тухай болон гаалийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хоёр байгууллагын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, хилээр хууль бусаар бараа, эд зүйл нэвтрүүлэх үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ТУШААХ НЬ:

      1.Хил хамгаалах болон гаалийн байгууллагын "Хамтран ажиллах журам"-ыг нэгдүгээр,"Урамшуулал олгох журам"-ыг Хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

      2.Хилийн цэргийн ажилтнуудаас илрүүлсэн Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан бараа, тээврийн хэрэгслийг борлуулсан орлогын үнийн дүнгийн тодорхой хувийг зохих журмын дагуу ХЦУГ-т шилжүүлж байхыг Улсын Гаалийн Ерөнхий Газрын Санхүүгийн Хэлтэс /З.Рина/-т зөвшөөрсүгэй.

        3.Дээрх журмуудыг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг бүх шатанд эрчимжүүлэхийг төв, орон нутгийн хил хамгаалах болон гаалийн байгууллагуудын дарга нарт үүрэг болгосугай.

       4.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хилийн Цэргийг Удирдах Газрын дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга хошууч генерал П.Даш, Гаалийн Ерөнхий Газрын дэд дарга Ж.Батбаяр нарт даалгасугай.

        5.Энэ тушаал гарсантай холбогдуулж Монгол Улсын Хилийн Цэргийг Удирдах Газрын" дарга, Гаалийн Ерөнхий Газрын дарга нарын 1998 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн "Журам батлах тухай" 507/237 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ХИЛИЙН ЦЭРГИЙГ УДИРДАХ  ГАЗРЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ                                             П.СҮНДЭВ

                       

  ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА                               Х.БААТАР

Улсын бүртгэлд 2003 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2132 дугаарт бүртгэсэн.