A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 290

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР ТОДОТГОН БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 28.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт ёсоор тодотгон баталсугай.

2. Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг тодотгон баталсантай холбогдуулан хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг 2 дугаар хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 140 дүгээр тогтоолын 1, 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ