Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

 

2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр                                            Дугаар 312                                                                                Улаанбаатар хот

 

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн, Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн саналыг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.“Дулаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

2.“Дулаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2 гэсэн дугаарлалтыг 2.4, 2.3 гэснийг 2.5, 2.3.1-2.3.6 гэснийг 2.5.1-2.5.6, 2.4 гэснийг 2.6, 2.4.1-2.4.6 гэснийг 2.6.1-2.6.6, 2.5 гэснийг, 2.7, 2.6 гэснийг 2.8, 2.7 гэснийг 2.9, 2.8 гэснийг 2.10, 2.9 гэснийг 2.11, 2.10 гэснийг 2.12, 2.11 гэснийг 2.13, 2.12 гэснийг 2.14, 2.13 гэснийг 2.15, 2.14 гэснийг 2.16, 2.15 гэснийг 2.17, 2.16 гэснийг 2.18 гэж тус тус өөрчилсүгэй.

3.“Дулаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журам”-д доор дурдсан агуулгатай дараах заалтыг нэмсүгэй:

2 дугаар зүйлийн 2.2 дахь заалт:

2.2.Дулаан дамжуулах сүлжээний горим, тохируулга, ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдэд дулааны техникийн нөхцөлийг олгоно.

2 дугаар зүйлийн 2.3 дахь заалт:

2.3.Энэ журмын 2.2-д заасан техникийн нөхцөл олгогч нь бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дулаан дамжуулах, түгээх сүлжээнээс объект холбох техникийн нөхцөлийг олгохдоо тус дулаан дамжуулах, түгээх сүлжээний өмчлөгч, эзэмшигч, ашиглагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг үндэслэн шийдвэрлэнэ.

6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалт:

6.1.4.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшлийн дулаан дамжуулах, түгээх сүлжээнээс иргэн, хуулийн этгээдийн объектыг холбуулах техникийн боломжгүй гэсэн санал ирүүлсэн тохиолдолд  техникийн нөхцөл олгохыг хориглоно. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дулаан дамжуулах, түгээх сүлжээ техникийн боломжтой үед үндэслэлгүйгээр татгалзаж болохгүй.  

6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалт:

6.2.3.техникийн нөхцөл олгогч нь энэ журмын 2.3 дахь заалтад тусгасан бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн саналыг үндэслээгүй техникийн нөхцөл олгосон тохиолдолд.

4.“Дулаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журам”-ын дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт: 

4.1.Техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагуудыг хангасан объектыг дулааны сүлжээнд холбохдоо техникийн нөхцөл олгогч болон тухайн сүлжээний өмчлөгч, эзэмшигч, ашиглагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн  эрх бүхий төлөөллийн хяналт дор гүйцэтгэнэ. Тус объектын дулааны шугам, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг техникийн нөхцөл олгогчоор хянуулж батлуулсан зураг, төслийн дагуу хийж гүйцэтгэсэн байна.

4 дүгээр зүйлийн 4.6 дахь заалт:           

4.6.Техникийн нөхцөл олгогч нь энэ журмын 4.1-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор объектыг дулааны сүлжээнд холбож дулааны шугам, тоног төхөөрөмжийг хянаж батлуулсан зургийн дагуу бүрэн угсарсан, эсэхийг шалган тоолуур хэмжих хэрэгслийг лацдаж битүүмжилнэ.

5 дугаар зүйлийн 5.6 дахь заалт:

5.6.Барилга угсралтын ажил дууссан боловч объект бүрэн ашиглалтад орох хүртэл түр холболтоор дулаан хэрэглэх тохиолдолд  иргэн, хуулийн этгээд нь холбогдож байгаа дулаан дамжуулах, түгээх сүлжээний ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй дулаан худалдах, худалдан авах гэрээ байгуулан хэрэглэсэн дулааны төлбөрийг төлнө.

6.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Г.Эрхэмбаяр/-нд даалгасугай.

 

ДАРГА                                                                       А.ТЛЕЙХАН

 

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Э.ТҮВШИНЧУЛУУН

 

ЗОХИЦУУЛАГЧ                                                       У.МЯГМАРСҮРЭН

 

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Б.АМАРСАНАА