


Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр тушаалаар батлагдсан Хийн хангамж (Нэмэлт, өөрчлөлт) БНбД /42-01-04/2008 нь Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаар тушаалаар батлагдсан “Шатахуун түгээх станц. Галын аюулгүйн норм” /БНбД /21-07-14/-той зөрчилдсөн тул зүйл, заалтын давхардлыг арилгах зорилгоор Барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр тушаалаар батлагдсан Хийн хангамж (Нэмэлт, өөрчлөлт) БНбД /42-01-04/2008-ийн хэрэглэх хүрээ гэсэн хэсгийн “Автотээврийн хэрэгслийг шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станцыг” гэсний өмнө “дангаар байрлах” гэж, мөн дүрмийн 8.126 дахь заалтын “Хүснэгт 1”-д хавсралтад заасан агуулгатай 4 дэх мөр тус тус нэмсүгэй.
2. Барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр тушаалаар батлагдсан Хийн хангамж (Нэмэлт, өөрчлөлт) БНбД /42-01-04/2008-ийн 8.124 дэх заалтын ”АХЦС-ын савнуудын нийт багтаамж нь 50 м3–ээс илүүгүй, нэг савны дээд багтаамж нь 25 м3 -ээс ихгүй байвал зохино” гэснийг, мөн дүрмийн 8.126 дахь заалтын “Хүснэгт 2”-ын “Далд байрлалтай шатахууны сав, буулгах байгууламж, технологийн худаг”, “Шатахууны түгээгүүр” гэсэн 4, 5 дугаар мөр, багана, мөн дүрмийн 8.127 дахь заалтыг тус тус хассугай.
3.Хийн хангамж (Нэмэлт, өөрчлөлт) БНбД /42-01-04/2008*/2019-ийн нэмэлт, өөрчлөлтийг Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны 38 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хийн хангамж” /БНбД /42-01-04/-д тусгаж, холбогдох байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ /Ц.Амарсанаа/-т даалгасугай.
