A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • ДУНДГОВЬ АЙМГИЙН ЖУРАМ, ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах устгах булшлах журам/
Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 06

Мандалговь

ЖУРАМ, ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.4 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар "Аргачлал батлах тухай" тушаалын 2 дугаар хавсралт "Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тооцох аргачлал"-ын 1 дүгээр зүйлийн 1.1.дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах устгах булшлах журмыг 1 дүгээр хавсралтаар, нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Дээрхи тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийн санд бүртгүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга (О.Бат-Эрдэнэ), сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Гурав.Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 84 дүгээр тогтоолыг хүчингүй болcонд тооцсугай.

ДАРГА С.СҮХБААТАР