A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

САЙХАН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 04

Онги

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралт ёсоор баталсугай.

2.Хог хаягдлын үйлилгээний хураамжийг батлагдсан хэмжээний дагуу дагуу аж ахуй нэгж, албан байгууллага, айл өрхүүдэд дагаж мөрдүүлж, хураамжийг байгаль хамгаалах санд төвлөрүүлэн зарцуулж хэрэгжилтийг хагас бүтэн жилээр Хуралд тайлагнаж байхыг сумын Засаг дарга /Б.Түвшинбаатар/, Байгаль орчны хяналтын улсын байцаагч /Ц.Тунгалаг/, бүрдүүлэлт болон зарцуулалтад байнгын хяналт тавьж байхыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга (П.Эрдэнэбаатар) нарт тус тус даалгасугай.

3. Үйлчилгээний хураамжийн хэмжээг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсүгэй.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 57 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА П.ЭРДЭНЭБААТАР