A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

ДЭРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр                                                     Дугаар 01                                                                            Цант

  

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18-р зүйлийн 18.1.2-ын “д”, 18.3, 25-р зүйлийн 25,1, Хог хаягдлын тухай хуулийн 2-р бүлгийн 9-р зүйлийн 9.2.1, 9.2.2, 20-р зүйл, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн  192 А/243 “Аргачлал батлах тухай” тушаал, Татварын тухай хуулийн 2-р бүлгийн 8-р зүйлийн 8.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхөд ногдуулан, дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг Дарга (Н.Мядагмаа)-д даалгасугай

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавиж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай

 

 

 

  ДАРГА                                    Х.ДОВУУЧИЙ