A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

ДЭРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 01

Цант

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18-р зүйлийн 18.1.2-ын "д", 18.3, 25-р зүйлийн 25,1, Хог хаягдлын тухай хуулийн 2-р бүлгийн 9-р зүйлийн 9.2.1, 9.2.2, 20-р зүйл, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192 А/243 "Аргачлал батлах тухай" тушаал, Татварын тухай хуулийн 2-р бүлгийн 8-р зүйлийн 8.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхөд ногдуулан, дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг Дарга (Н.Мядагмаа)-д даалгасугай

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавиж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай

ДАРГА Х.ДОВУУЧИЙ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 67

Цант

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.1 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 192,А/243 "Аргачлал батлах тухай" тушаалыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арвандөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлыг үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг иргэд, олон нийт, аж ахуй нэгж, байгуулагуудад сурталчилан танилцуулж, дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж, хураамжийн орлогыг бүрдүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Л.Амартүвшин)-д даалгасугай.

3.Тус тогтоол гарсантай холбоотой сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01 тоот тогтоол болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 53 тоот тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарын бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (С.Ганзул)-д үүрэг болгосугай.

ДАРГА Д.ЖАМБАЛРАГЧАА