Хэвлэх DOC Татаж авах
ШАЛГУУР БАТЛАХ ТУХАЙ /Тээвэрлэгч байгууллагад гаалийн итгэмжлэл олгох/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр                                                             Дугаар А/128                                                                            Улаанбаатар хот

 

ШАЛГУУР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2 дахь хэсэг, 194 дүгээр зүйлийн 194.2 дахь хэсэг, 2711 дүгээр зүйлийн 2711.1.16 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны шийдвэрийг  тус тус үндэслэн ТУШААХ  нь:

1.“Тээвэрлэгч байгууллагад гаалийн итгэмжлэл олгох шалгуур”-ыг Нэгдүгээр, “Бүрдүүлсэн бичиг баримтын жагсаалт”-ыг Хоёрдугаар, “Автотээврийн хэрэгслийн жагсаалт”-ыг Гуравдугаар, “ГИТ” таних тэмдгийн загвар”-ыг Дөрөвдүгээр хавсралт ёсоор  тус тус баталсугай.

2.Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн “ГИТ” таних тэмдгийг батлагдсан загварын дагуу хэвлүүлэхийг Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс /Д.Долгорсүрэн/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын  2009 оны “Тээвэрлэгч байгууллагад гаалийн итгэмжлэл олгох шалгуур батлах тухай” 224, 2014 оны “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А/102 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын газар /П.Баттөр/-т даалгасугай.

 

 

ДАРГА                                   Б.АСРАЛТ