Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм/

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/118

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дугаар хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан үлгэрчилсэн дүрмийг баримтлан цэцэрлэгийн хэв шинж, үйл ажиллагааны онцлогийг тусгасан байгууллагын дүрэм батлан мөрдөхийг төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгийн эрхлэгч нарт, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2005 оны “Дүрэм батлах тухай” 405 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм”-ийг хүчингүй болсонд тооцсугай.

                                                                                          САЙД                                     Ё.БААТАРБИЛЭГ