Хэвлэх DOC Татаж авах
“ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ТОГТООХ, ТӨВЛӨРҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ 

 

2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр                                                          Дугаар 211                                                           Улаанбаатар хот

 

“ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ТОГТООХ, ТӨВЛӨРҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.13, Даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.17, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5, Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм”-ийн 5.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь: 

1.Үнэт цаасны зах зээлд оролцогч зохицуулалттай этгээдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг нэгдүгээр хавсралтаар, Даатгалын байгууллагаас төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг хоёрдугаар хавсралтаар, Банк бус санхүүгийн байгууллагаас төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг гуравдугаар хавсралтаар, Хадгаламж, зээлийн хоршооноос төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг дөрөвдүгээр хавсралтаар, “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг төвлөрүүлэх журам”-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тогтоол Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг  шинэчлэн тогтоох, төвлөрүүлэх журам батлах тухай” 158 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.    

3.Батлагдсан журам, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Б.Ариунаа/-д даалгасугай.

 

 

ДАРГА                                                    С.ДАВААСҮРЭН