A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мал бэлтгэх, тууварлах, тээвэрлэх, үйлдвэрт хүлээн авах үеийн мал эмнэлэг хорио цээрийн журам/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А-234

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.14 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Мал бэлтгэх, тууварлах, тээвэрлэх, үйлдвэрт хүлээн авах үеийн мал эмнэлэг хорио цээрийн журмыг хавсралтаар баталсугай.

2. Орон нутгийн мал эмнэлгийн байгууллага, улсын байцаагч нарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар /Д.Түмэндэмбэрэл/-т даалгасугай.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ч.УЛААН