Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Мал бэлтгэх, тууварлах, тээвэрлэх, үйлдвэрт хүлээн авах үеийн мал эмнэлэг хорио цээрийн журам/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр       
Улаанбаатар хот

Дугаар А-234  

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.14 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Мал бэлтгэх, тууварлах, тээвэрлэх, үйлдвэрт хүлээн авах үеийн мал эмнэлэг хорио цээрийн журмыг хавсралтаар баталсугай.

2. Орон нутгийн мал эмнэлгийн байгууллага, улсын байцаагч нарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар /Д.Түмэндэмбэрэл/-т даалгасугай.

                                              ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,

                                              ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД                                     Ч.УЛААН