Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журам/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2008 оны 11-р сарын 11-ний өдөр                                                           Дугаар 735                                                     Улаанбаатар хот

 

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 12.1 дэх хэсэг, 2711 дүгээр зүйлийн 2711.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь: /ГЕГ-ын даргын 2019 оны А/171 дүгээр тушаалаар өөрчлөлт орсон/

1. “Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журам“-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Стратеги төлөвлөлт, эрх зүй, хамтын ажиллагааны газар /Л.Дэлгэрбаяр/-т даалгасугай. 


                          ДАРГА                                 Д. ЦЭВЭЭНЖАВ