A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/43, А/69

Улаанбаатар хот

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:

1. "Дундговь аймгийн Сайнцагаан сумын агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр, уг бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Сайнцагаан сумын агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт тус тус даалгасугай.

3. Энэхүү хамтарсан тушаал, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар (А.Энхбат), Дундговь аймгийн Засаг даргын орлогч (Ж.Мөнхчулуун) нарт тус тус үүрэг болгосугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А/427/А/404

Мандалговь хот

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дундговь аймгийн Мандалговь хотын "Агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр хавсралтаар, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаал, захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, журмыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /А.Энхбат/-т, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Дундговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар / Н.Гантулга/, Мэргэжлийн хяналтын газар /Ш.Төрбат/, Ус цаг уур, орчны шинжилгээний төв / Э.Азжаргал/, Сайнцагаан сумын Засаг дарга /С.Бат-Оргил/-д тус тус даалгасугай.

3.Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба /Ц.Үүрцайх/, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Н.Түвшинжаргал/-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэ хамтарсан тушаал, захирамж гарсантай холбогдуулан "Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох тухай" Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд, Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/43, А/69 дугаартай хамтарсан тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ