A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 276

Улаанбаатар хот

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 10.4, 20.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл"-ийг 1 дүгээр хавсралт, "Соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл"-ийг 2 дугаар хавсралт, "Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл"-ийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2021 оны 165 дугаар тогтоолоор нэмэлт орсон.)

2. Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл"-ийн "ТҮЭМ-7" зэрэглэлийн удирдах албан тушаалд "3.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн тасаг, нэгжийн эрхлэгч" гэж, "ТҮЭМ-6" зэрэглэлийн удирдах албан тушаалд "4.Нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, амаржих газрын тасаг, нэгжийн эрхлэгч" гэж тус тус нэмсүгэй.

3. Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоосонтой холбогдон гарч болзошгүй нэмэлт зардлыг 2019 оны хувьд батлагдсан төсөвт багтааж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тооцон тусгаж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 152 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 263 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэ тогтоолыг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 240

Улаанбаатар хот

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛ, АЛБАН ТУШААЛЫН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 10.4, 20.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралт, "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт, "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ыг 3 дугаар хавсралт, "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ыг 4 дүгээр хавсралт, "Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ыг 5 дугаар хавсралт, "Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ыг 6 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн тогтоосугай.

(Энэ тогтоолд Засгийн газрын 2024 оны 84 дүгээр тогтоолоор 7 дугаар хавсралтыг нэмж, 3 болон 6 дугаар хавсралтыг мөн тогтоолоор өөрчлөн баталсан)

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоол, "Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 276 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 165 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА