Хэвлэх DOC Татаж авах
НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ
2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 170

НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ  нь:

1. “Үйлдвэрийн барилгын цахилгаан угсралтын төсвийн суурь норм. БНбД 81-38-19. Нэмэлт”-ийг нэгдүгээр, “35 кВ ба түүнээс дээш хүчдэлтэй ил хуваарилах байгууламжийн хөдөлмөр зарцуулалтын жишиг норм. БНбД 83-23д-19. Нэмэлт”-ийг хоёрдугаар, “Аккумуляторын батарейн хөдөлмөр зарцуулалтын жишиг норм. БНбД 83-23е-19. Нэмэлт”-ийг  гуравдугаар хавсралтаар тус тус  баталсугай.

2. Дээрх нормуудыг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг холбогдох үйлдвэр, компани, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

3. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг яамны Бодлого, төлөвлөлтийн газар /Г.Энхтайван/, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Б.Сандуйжав/-т, батлагдсан нормативын баримт бичгүүдийг цаашид боловсронгуй болгох, мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд түгээх ажлыг хариуцан зохион байгуулахыг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн /М.Түмэнжаргал/-д тус тус даалгасугай. 

                                                                                               САЙД                                                Ц.ДАВААСҮРЭН