Хэвлэх DOC Татаж авах
ДАШБАЛБАР СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОД АЙМАГ

ДАШБАЛБАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 17 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр                                                         Дугаар 03                                                          Дашбалбар уул

 

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. д/, 25 дугаар зүйлийн 25.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Сайнгийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192 дугаар, А/234 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

Нэг. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

Хоёр: Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу албан байгууллга, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Баттулга/-д  даалгасугай.

Гурав: Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ээлжит 16 дугаар хуралдааны 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

ХУРЛЫН ДАРГА                            Д.ТЭГШЭЭ