A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМАГ

БОРНУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар 08

Борнуур

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай сумын Засаг дарга Б.Ууганбаярын мэдээлэл, Хурлын Байгаль орчин, газар, хөдөөгийн хөгжлийн хорооны дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын , " Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай " хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 - ын " д ", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, "Захиргааны ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1, " Хог хаягдлын тухай " хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.5, 41.6, заалтуулыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2."Хог хаягдлын менежментийг сайжруулах Үндэсний хөтөлбөр" - ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга / Б.Ууганбаяр /-т даалгасугай.

3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IV хуралдааны 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /Тэргүүлэгчид/-д үүрэг болгосугай.

ДАРГА Т.ДОЛЖМАА