A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 15/02

Эмээлтолгой

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "Д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Сумын Засаг дарга Д.Сайнбилэг/-д ДААЛГАХ нь:

2.1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэх

2.2.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх иргэнийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах

2.3.Тогтоолын хэрэгжилтийг жил бүрийн эцэст Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж байх

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13/03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ж.УРАНЧИМЭГ

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЛИГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 7/14

Эмээлтолгой

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖ, ҮНЭ ТАРИФ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.15, 35 дугаар зүйлийн 35.1.10, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үнэ тарифыг нэгдүгээр хавсралтаар, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамж, үнэ тарифыг аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхүүдэд мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтийг жил бүр Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын засаг дарга (Д.Мөнхжаргал)-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 15/02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолыг хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Уранчимэг)-д даалгасугай.

ДАРГА П.БАЯРСАЙХАН