A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 311

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, 9.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэх "Хейлонгжиан жиней рөүд энд бридж групп" ХХК-ийн 13, "Чайна стэйт констракшн, шинжиан констракшн инженеринг групп" ХХК-ийн 343, "Гүйжөү хай вэй инженеринг групп монголиа" ХХК-ийн 150, "Чайна гео инженеринг корпораци" ХХК-ийн 58 гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд 2019 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй

2. Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэх "Хейлонгжиан жиней рөүд энд бридж групп" ХХК-ийн 13, "Чайна стэйт констракшн, шинжиан констракшн инженеринг групп" ХХК-ийн 343, "Гүйжөү хай вэй инженеринг групп монголиа" ХХК-ийн 150, "Чайна гео инженеринг корпораци" ХХК-ийн 58 гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнг 2019 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан төлбөрт үзлэгт хамруулж байхыг ажил олгогчид, эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2019 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ