A

A

A

Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 134

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7, 16.16 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Нэгж талбар дугаарлах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2."Нэгж талбар дугаарлах журам"-ын хэрэгжилтийг зохион байгууулж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гүнболд/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2010 оны 1 дүгээр сарын 8-ний өдрийн 16 дугаар тушаал, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/182 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т даалгасугай.

САЙД Х.БАДЕЛХАН