Хэвлэх DOC Татаж авах
ИНДЕКС БАТЛАХ ТУХАЙ /Барилга байгууламжийн 2017 оны үнийн/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр                                        
Улаанбаатар хот                        

Дугаар 133

ИНДЕКС БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.10 дахь заалт, Яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны 04/2018 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Төсөвт өртгийг урьдчилан тодорхойлох, төлөвлөх, хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох, төсөл хөтөлбөрийн тооцоо, судалгаа хийх техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, барилга угсралтын ажлын үнийн өөрчлөлтийн нөлөөллийг тооцох зэрэгт хэрэглэх “Барилга байгууламжийн 2017 оны үнийн индекс”-ийг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан индексийг салбарын хэвлэл мэдээллээр нийтэд мэдээлэх, харьцуулалт, судалгаа, тооцооны ажилд хэрэглэх ажлыг зохион байгуулахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т тус тус даалгасугай.

САЙД                                     Х.БАДЕЛХАН