A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 328

 


ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 


Иргэний хуулийн 31.1, Төсвийн тухай хуулийн 10.1.10, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогод тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор шинжлэх ухаан, технологийн салбарт дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай:

 

      1.1. шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийг төлөвлөлтийн дагуу жил бүрийн улсын төсөвт тусгах;

      1.2. Шинжлэх ухаан, технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлж, шаардагдах хөрөнгийг гадаадын зээл тусламжид хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах.

 

2. “Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2020 оны 98 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 299 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

 

3. Мөн тогтоолын 5 дахь заалтын “...Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн...” гэснийг “...Биологийн хүрээлэнгийн...” гэж өөрчилсүгэй.

 

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан өөрчлөгдөн зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний байгууллагуудын үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг балансаас балансад, орон тоо, төсвийн хамт шилжүүлэн, чиг үүргийн дагуу ажиллуулах арга хэмжээг зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (А.Ариунболд)-т тус тус  даалгасугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                      У.ХҮРЭЛСҮХ

 

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                                   Ё.БААТАРБИЛЭГ