A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Нормативын баримт бичиг батлах тухай /шугам хоолойг хэсэгчлэн засварлах/
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 168

Улаанбаатар хот

Нормативын баримт бичиг батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Газар дээр ил угсарсан шугам хоолойг хэсэгчлэн засварлах ажлын технологийн карт"-ыг нэгдүгээр, "Дулаан дамжуулах далд шугам хоолойн үл хөдлөх тулгуурыг угсрах ажлын технологийн карт"-ыг хоёрдугаар, "Дулаан дамжуулах шугам хоолойн дулаалгыг хэсэгчлэн солих ажлын технологийн карт"-ыг гуравдугаар, "Дулаан дамжуулах шугам хоолойд зэврэлтийн хамгаалалт хийх технологийн карт"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Дээрх технологийн картуудыг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг холбогдох үйлдвэр, компани, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

Гурав. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг яамны Бодлого, төлөвлөлтийн газар /Г.Энхтайван/, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Б.Сандуйжав/-т, батлагдсан нормативын баримт бичгүүдийг цаашид боловсронгуй болгох, мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд түгээх ажлыг хариуцан зохион байгуулахыг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн /М.Түмэнжаргал/-д тус тус даалгасугай.

САЙД Ц.ДАВААСҮРЭН