Хэвлэх DOC Татаж авах
Барилгын норм, дүрэм батлах тухай /Барилга, байгууламжийн инженерийн судалгааны /БНбД 11-07-19/

БАРИЛГА,  ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр                                        
Улаанбаатар хот                        

Дугаар 138

Барилгын норм, дүрэм батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Барилга, байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл” /БНбД 11-07-19/-ийн норм, дүрмийг хавсралтаар шинэчлэн баталж мөрдүүлсүгэй.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн сайдын 2004 оны 137 дугаар тушаалаар батлагдсан “Барилга, байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл” /БНбД 11-07-04/ барилгын норм, дүрмийг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тушаалаар батлагдсан барилгын норм, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох байгууллагуудад хүргүүлж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/-д үүрэг болгосугай.

САЙД                                     Х.БАДЕЛХАН