A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРӨӨС ХӨНГӨЛӨХ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ БОЛОН ХӨНГӨЛӨЛТИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 316

Улаанбаатар хот

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРӨӨС ХӨНГӨЛӨХ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ БОЛОН ХӨНГӨЛӨЛТИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7.1, 8.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ"-г 1 дүгээр хавсралт, "Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээ тогтоох журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү), Татварын ерөнхий газар (Б.Заяабал)-т тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ