Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх/

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД,

БОЛОВСРОЛ,  СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр                                  
Улаанбаатар хот

Дугаар А/506, А/266 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

                 1.“Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

           2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /А.Халиунаа/-т даалгасугай.

                 3.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын бүрэн дунд боловсрол олгох сургалтын үнэлгээг Боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан боловсролын стандартын хэрэгжилтийг үнэлэх журмаар зохицуулсугай.

              4.Тушаалын хэрэгжилтийг хангаж, мөрдөж ажиллахыг Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээний төв /Ц.Батдорж/, политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн захирлуудад тус тус үүрэг болгосугай.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД                          С.ЧИНЗОРИГ                           БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД              Ё.БААТАРБИЛЭГ