Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 4389 дүгээрт бүртгэв.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр                                                                                                               Дугаар 14                                                                                                                                                        Улаанбаатар хот

БОГИНО ЗАЙН РАДИО ХОЛБООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИНД АШИГЛАХ РАДИО

ДАВТАМЖИЙН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫГ ТОГТООЖ БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.3 дэх заалт, 9.1.10 дах заалтуудыг үндэслэн ТОГТООХ нь:

1.“Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг тогтоож, хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2015 оны 50 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, 2017 оны 44 дүгээр тогтоол, 2018 оны 34 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

 

 

ДАРГА    Г.ЧИНЗОРИГ

ГИШҮҮД    Э.АЛТАНБАГАНА

Б.БАЛГАНСҮРЭН

Ж.БАТ-ЭРДЭНЭ

Ө.ЗОЛБАЯР

Б.ЧИНБАТ

Э.ЭНХТУЯА